“Авьяаслаг Монголчууд”-д оролцоорой

2016 оны 2 сарын 26

2015 оны онцлох үйл явдлын нэгд “Авьяаслаг монголчууд” шоуг нэрлэж болох билээ. Соёл урлагийн салбарт гарсан нэгэн том дэвшил төдийгүй монголчуудыг ням гаригийн орой “Монгол HD” сувагт уясан энэхүү нэвтрүүлгийн 2016 оны бүртгэл ид дундаа үргэлжилж байна. Бүртгэл өнгөрсөн оны шоу дууссан өдрийн маргааш буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхэлжээ. Одоогийн байдлаар шоуны бүртгэл зөвхөн Улаанбаатар хотод явагдаж байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд явуулж буй нээлттэй шалгаруулалтад нийтдээ 150 гаруй оролцогч бүртгүүлээд байгаа гэнэ. Шоунд оролцоход тусгайлсан шалгуур байхгүй бөгөөд хүссэн хүн бүр Баянбүрдэд байрлах “Монгол HD” телевизийн төв байр болон төв номын сангийн урд байрлах “Монгол TV” цамхагт очиж бүртгүүлэх боломжтой ажээ. Нийслэлээс оролцох авьяастнуудыг гуравдугаар сарын 9-ний өдрийгхүртэл бүртгэх  юм.

Харин хөдөө орон нутгийн авьяастнууд www.mongoltv.mn сайтыг ашиглан онлайнаар бүртгүүлж болно. Гэхдээ “Монгол HD” телевизийнхэн  ирэх гуравдугаар сараас орон нутгийн бүсчилсэн бүртгэлийг эхлүүлэхээр төлөвлөжээ. Зүүн бүсийнхэн гуравдугаар сарын 6-10-нд Дорнод аймагт, баруун бүсийнхэн гуравдугаар сарын 16-20-нд Ховд аймагт, төвийн бүсийнхэн гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 1-нд Дархан-Уул аймагт, мөн дөрөвдүгээр сарын 1-3-нд Эрдэнэт хотод бүртгэл хийх гэнэ.

Авьяаслаг Монголчууд шоуны шүүгчдийн хувьд өөрчлөлт ороогүй гэнэ.

Д.Цээнэ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна