“Хасу кап”-ын шийдвэрлэх тоглолтууд маргааш болно

2016 оны 2 сарын 26

-"Хасу кап-2016" тэмцээний эрэгтэйчүүдийн хагас шигшээд тоглолтууд маргааш болж, шигшээд өрсөлдөх багууд тодорно-

Монголын волейболын холбоо, “Хасу мегастар” клуб хамтран клубүүдын аварга шалгаруулах тэмцээнийг Хан-Уул дүүргийн 13-р хороонд байрлах “Эко спорт цогцолборт” зохион байгуулж байна. Энэ сарын 19-нд эхэлсэн "ХАСУ КАП-2016" тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй зургаан баг өрсөлдөж буй. Эмэгтэй багуудын хувьд тойргоор өрсөлдөж, аваргаа тодруулна. Харин эрэгтэй найман багаас дөрвөн баг хагас шигшээд үлдсэн маргааш шийдвэрлэх тоглолтыг хийснээр алтын төлөө өрсөлдөх багууд тодорно. Эмэгтэй багуудын тойргийн сүүлийн тоглолтууд бямба, нямд явагдаж, медальтнууд тодорно.

ХУВААРЬ:

ЭМЭГТЭЙ БАГ: (02.27, 09.00)

“Алдар Алтайн Барс” – “Эрчим”

“Хилчин” – “Хасу Мегастарс”

“Монти” – “Тэнүүн Огоо”

ЭРЭГТЭЙ БАГ: (02.27)

Хагас шигшээ:

"Эрчим" - "Хасу мегастарс-1"

"Тэнүүн-Огоо" - "Сэлэнгэ" багууд өрсөлдөнө. Хожсон нь аваргын төлөө өрсөлдөх эрхийг авах юм.

ЭМЭГТЭЙ БАГ: (02.28, 09.00)

“Тэнүүн Огоо” - “Алдар Алтайн Барс”

“Хасу Мегастарс” - “Монти”

"Эрчим" – “Хилчин”

Мөн энэ өдөр эрэгтэй багуудын алт болон хүрлийн төлөөх тоглолтууд болно.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна