Хоёр нам Эх орончдын өдрийг хамтдаа тэмдэглэнэ

2016 оны 2 сарын 26

МАН-ын намын үндэс суурийг тавьсан өдөр айсуй. 95 жилийн тэртээх гуравдугаар сарын 1-ний өдөр МАН-ыг үүсгэн байгуулж, Монгол Улсад улс төрийн намын үндэс суурь тавигдсан билээ. Гэвч хэдэн жилийн өмнөөс эл өдрийг намын баяр гэхээсээ илүү Эх орончдын өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг гаргаж байсан юм. Тэгвэл энэ жилийн Эх орончдын өдрийг МАН, МАХН хамтдаа тэмдэглэхээр санамж бичиг байгуулжээ.

Намууд ойн хүрээнд “Эх орончид ба Ардчилал” сэдвээр онол практикийн бага хурал, телевизийн хэлэлцүүлэг  зохион байгуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх юм байна.

М.СУРА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна