Сонгуульд зарцуулах хөрөнгө хэд байх вэ?

2016 оны 2 сарын 26

Энэ асуултын хариу өнөөдөр тодорхой болно. Үндэсний аудитын газраас нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг зарлахаар бэлтгэж байна. Хуульд заасан эцсийн хугацаа нь ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 29-нд эцэслэх боловч өнөөдөр  эцсийн байдлаар зарлахаар тов тараагаад байгаа юм.

Сануулахад, 2012 оны УИХ-ын сонгуульд өрсөлдсөн нам, эвслийн сонгуулийн сурталчилгаандаа зарцуулах дээд хязгаарыг 9.6 тэрбум төгрөгөөр тогтоож өгч байжээ.

Д.ЦЭЦ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна