Дүрвэгсдэд мөнгө амлажээ

2016 оны 2 сарын 26

Фото: Fredrik von Erichsen / DPA / Globallookpress.com

 

Афганы мянгаад дүрвэгсэд Германаас нутаг буцахаар шийджээ. Энэ тухай Герман дахь Афганы  ЭСЯ мэдээлэв. Сүүлийн үед нутаг буцахаар шийдсэн хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Олон улсын цагаачдын байгууллагын мэдээгээр үүний гол шалтгаан нь дүрвэгчдэд үзүүлж байгаа хязгаарлалтууд болжээ.

 

Сайн дураар нутаг буцах хүн бүрт 700 евроны тусламж үзүүлнэ гэж Германы ГХЯ мэдээлэв. Афганы элчингийн мэдээгээр  нутаг буцах хүсэлт гаргагчдын ихэнх нь 15-25 насны залуус гэнэ. “Хүлээж байснаас огт өөр амьдрал Германд байгааг мэдлээ” гэж тэд ярьцгаажээ.

 

2015 оны арванхоёрдугаар сард Косово, Ирак, Афганистаны дүрвэгчид Австрийг орхин гарах болсон байлаа. Тэдэнд бас  тэндхийн амьдрал нь таалагдаагүй ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна