Рестораны хоолноос үнэт сувд гарчээ

2016 оны 2 сарын 26

АНУ-ын Вашингтон хотод эхнэр, нөхөр хоёр нэгэн итали ресторанд далайн гаралтай хоол идэж байтал хоолноос ховор үнэтэй сувд гарч ирсэн гэнэ.

Тэд сувдыг хотын үнэт чулуу судлалын лабораторид шинжлүүлэхээр өгөхөд тэрхүү сувд нь гагцхүү Америкийн зүүн эргээс олддог, 600 ам.долларын үнэ хүрэх ховор сувд болохыг тогтоосон байна. Харин рестораны эзэн үүнийг дуулаад ихэд баярлаж, “Бид үйлчлүүлэгчдэдээ зөвхөн чанартай зүйлээр үйлчилдэг” гэж онгирсон гэнэ.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна