“Япон сайд” 43 нас хүрлээ

2016 оны 2 сарын 26

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдөр 43 нас хүрч байна. Түүнийг  арлын оронд найман жил суралцаж инженер мэргэжлээр төгссөн Япон хүмүүжилтэй шинжлэх ухаанч хүн гэж улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг. Тэрээр дөнгөж сая өөрийн фэйсбүүк хуудастаа “Өнөөдөр миний төрсөн өдөр. Өглөө ээжтэйгээ утсаар яриад өнөөдрийн ажлаа урамтай эхэллээ. Би өөрийгөө ээжтэйгээ илүү адилхан хүн гэж боддог.” гээд “Хурууны хээ” нэвтрүүлэгт ээж аавынхаа тухай ярьсан бичлэгээ оруулжээ. Засаг хэдэнтээ ганхсан энэ жилүүдэд боловсрол, шинжлэх ухааны салбарыг дөрвөн жил залж, хийсэн ажилдаа эзэн болж яваа залуу сайдад төрсөн өдрийн мэнд хүргэе.

Өнөөдөр миний төрсөн өдөр. Өглөө ээжтэйгээ утсаар яриад өнөөдрийн ажлаа урамтай эхэллээ. Би өөрийгөө ээжтэйгээ илүү адилхан хүн гэж боддог.

Posted by Лу.Гантөмөр on Thursday, February 25, 2016

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна