Месси афган хүүд өмсгөл бэлэглэжээ

2016 оны 2 сарын 26

Аргентины алдарт хөлбөмбөгч Лионель Месси өөрийнхөө хамгийн “том”  шүтэн бишрэгч болох афган хүүд өмсгөл бэлэглэжээ. Таван настай Мурфаза Ахмади гялгар уутан өмсгөлөө Мессийн гарын үсэгтэй жинхэнэ хөлбөмбөгийн өмсгөлөөр сольсон байна. Түүний гялгар уутан өмсгөлтэй зураг цахим ертөнцөд дуулиан тарьж, алдарт хөлбөмбөгчинтэй уулзах боломжийг олгосон юм. Мурфаза Ахмади “Би Мессид хайртай, харин миний энэ өмсгөл Месси надад хайртайг батална” хэмээн баярлан ярьжээ.

Шилдэг хөлбөмбөгч Лионель Месси НҮБ-ын Хүүхдийн сангийн (Unicef) сайн санааны элч юм.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна