Уулын буга Эмээлтэд ирсний учир

2016 оны 2 сарын 26

Нийслэлээс холгүй орших "Эмээлт" өртөө орчимд хоёр буга уулнаас бууж ирсэн тухай мэдээлэл интернэтээр цацагдаж, мэдээллийн сайтууд ч энэ тухай бичиж нийтлэх болов. Дээхэндээ бол өлсөж ундаассан буга Богд уулнаас бууж, Зайсан, үйлдвэр комбинат орчимд явж байхтай олонтаа таардаг байсан. Харин ойрын жилүүдэд мартагдсан түүх дахин давтагдсаны учрыг албаныхан дараах байдлаар тайлбарлажээ.

БОНХАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн захирал Ө.Сумьяабаатар хэлэхдээ:

-Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар байгаль хамгаалагч нарт хоёр бугыг харж хамгаалахыг үүрэг болгосон байна. Эмээлт өртөөний оршин суугчид хоёр бугад анхаарал хандуулан өвс тэжээл тавьж өгжээ. Цаашдаа БОНХАЖЯ-наас үүрэг болгосны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хоёр бугыг Эмээлт өртөөнд хамгийн ойр байрлах Хустайн байгалийн цогцолбор газар хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна гэжээ.

Д.ЦЭЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна