АНУ өөрөө жолоодлоготой машиныг дэмжиж байна

2016 оны 2 сарын 26

АНУ-ын замын хөдөлгөөнд өөрөө жолоодлоготой автомашин оролцуулах саналыг тус улсын Тээврийн яам дэвшүүлсэн байна. Уг төлөвлөгөө нь бүх муж улсад нийцсэн хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хүнээс үүдэлтэй алдааг арилгах зорилготой ажээ.

“Хэрэгжүүлэх боломжтой санал байна” гэж АНУ-ын Тээврийн сайд Энтони Фокс өчигдөр Детройт хотод болсон автомашины үзэсгэлэнгийн үеэр мэдэгджээ.

Уг төлөвлөгөөг автомашин үйлдвэрлэгч болон технологийн компаниуд, тухайлбал, “Google”, “Tesla”, “Ford”, “General Motors”, “Volvo” дэмжих юм. АНУ даяар өөр өөр дүрэм журамтай байгаа нь бие даасан технологи нэвтрүүлэхэд саад болж байна гэж хэд хэдэн байгууллага гомдол гаргасантай холбогдуулан Обамагийн Засгийн газар ийм төлөвлөгөө гаргасан байна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна