Г.Ариунболд ажлаасаа чөлөө авах хүсэлт гаргажээ

2016 оны 2 сарын 26

Төв аймгийн Баянчандмань сумын малын эмч Б гэх эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Энэ хэрэгт тус сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарыг сэжигтнээр татаж байгаа төдийгүй таван сар орчим хорих төвд хоригдож байна. Түүний хэргийг одоогоор прокурорын байгууллага хянаж буй аж. Харин Б.Ханбаатарын хамсаатан гэх ЗДТГ-ын дарга Г.Ариунболд ажилдаа орсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Түүнийг ажилдаа томилогдсоныг эсэргүүцсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нар Төрийн албаны зөвлөлд хандана гэдгээ мэдэгдсэн билээ. Эмэгтэй гишүүдийн байр суурийг Г.Ариунболдын өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, шүүхэд хандахаар болсон. Тэгвэл Г.Ариунболд өнгөрсөн долоо хоногт ажлаасаа чөлөө авах хүсэлтээ өгсөн талаар тус сумын Засаг дарга Б.Баярнэмэх мэдээлсэн байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна