Монголчуудад халдсан хэргийг хяналтад авчээ

2016 оны 2 сарын 26

Пүрэв гаригт Буриадын Ардын их хурлын чуулган дээр Буриадын ДХЯ-ны тэргүүн хошууч генерал Олег Кудинов  монгол жуулчдыг хамгаалахаа амлажээ.

Улаан-Үүд Хиагтын чиглэлийн авто замын ойролцоо Монгол Улсын иргэдэд халдсан хэрэг хоёрдугаар сарын 16-нд гарсан.  Багтай таван этгээд Монголоос Улаан-Үүдийг зорин очсон гэр бүлийн хосуудад халдаж, гарыг нь хүлж, сүрдүүлэн их хэмжээний мөнгийг нь дээрэмдсэн юм.  Энэхүү хэргийг Буриадын Ардын их хурлын чуулганы хоёрдугаар сарын 25-ны хуралдаан дээр Олег Кудинов дурдаж, энэ үеэр депутат Валерий Цыремпилов  энэ дуулиант хэргийг яаралтай илрүүлэхийг цагдаагийнханд анхааруулжээ. Энэ хэрэг Монголд их яригдаж шуугиж байгааг тэр анхааруулсан юм.

“Бид Монголын цагдаагийн төлөөлөгч нартай  ажлын уулзалт хийсэн. Буриадад Монголыг жуулчид ирж байгаа цагт бид дэг журмыг сахиулж чадна” хэмээн цагдаагийн тэргүүн хариулт өгчээ.

Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна