Сансарт жуулчлахад зориулсан хөлгийг танилцууллаа

2016 оны 2 сарын 26

Сансрын нисэгч биш энгийн хүмүүс сансарт аялахад улам ойртсоор. Аялал жуулчлалын нислэг үйлдэхэд зориулан бүтээсэн сансрын шинэ хөлөг болох “VSS Unity” бэлэн болжээ. Уг хөлгийг Америкийн “Virgin Galactic” компанийн тэргүүн, Их Британийн тэрбумтан Ричард Брэнсон Калифорни муж улсын Мохаве цөлд оршдог сансрын буудалд танилцуулсан байна. Уг хөлгийг анхны хувилбар болох “SpaceShipTwo” хөлөгт тулгуурлан бүтээжээ.

Сансрын шинэ хөлөг зургаан жуулчин, хоёр нисэгч суух багтаамжтай ба дэлхий орчмын тойрог замд гурван минут хүртэл хугацаанд байх аж.

Сансрын шинэ хөлгийн туршилтын нислэгийг хийгээгүй байгаа учраас сансарт хийх анхны аяллыг одоогоор товлоогүй байна.

Сансарт аялах хүсэлтэй 700 хүн хэдийнэ бүртгүүлээд байгаа ба аяллын тасалбар 200-250 мянган ам.долларын үнэтэй аж.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна