Жавзмаа гуайд туслаарай

2016 оны 2 сарын 26

via МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ ХАМТДАА.

Та бүхэндээ туслаж байгаа арван таван айлын нэг болох нэгэн эмээгийн мэдээллийг хүргэж байна.

Нэр: Жавзмаа.
Нас: 86
Хаяг: БЗД 22-р хороо. Улиастайн эцэс.
Ам бүл: Ганцаараа.

Жавзмаа эмээ маань залуу сайхан насандаа урлаг соёл болоод дэлгэцийн уран бүтээлд чамгүй оролцож явсан хүн. Түүний ханийг СТА Сэдэд гэдэг.

Та бүхэн СЭДЭД агсаныг ХӨХ УСНЫ НУУР ХӨЛГҮЙ, ХҮНИЙ САЙХАН СЭТГЭЛ, ӨГЛӨӨ, ХАТАНБААТАР МАГСАРЖАВ, ЭЦСИЙН ТУШААЛ гэх мэт жүжиг киногоор нь сайн мэдэх байх. Үнэхээр мундаг жүжигчин байсан. Түүний дүр олон сайхан уран бүтээлд дүрээ мөнхөлсөн нэгэн.

Жавзмаа эмээ Сэдэд гуай хоёр маань дундаасаа ганц хүүтэй байсан боловч хүү нь ертөнцийн мөнх бусыг үзжээ. Хүүгээс нь үлдсэн таван ач зээ нь ихэнх нь бор дарсанд хэт живжээ. Ганц тусалж дэмждэг байсан зээ охин нь одоо хөхний хорт хавдар туссан бөгөөд хоёр хавдрынх нь нэг нь хагарснаас болж хүндэрсэн байна. Одоо хагалгаанд орвол найдвар байж магад гэсэн хариу өгөөд байгаа юм байна. Өнөөдөр эмээгийнд очиход гэрэл цахилгаан ч алга. Хэцүүхэн л угтлаа. Хөөрхий цагтаа улс орныхоо урлаг соёлд үнэтэй хувь нэмэр оруулж явсан хүн шүү дээ. Цахилгааны мөнгө бараг 200 мянга гарсан байхаа. Өртэй болхоор тасалсан юм гэж байна.

Учир нь эмээ амь зуулгаа болгодог байсан тэтгэврийн мөнгөө зээ охиныхоо эмчилгээнд нь зориулах гэж жилээр зээл авсан байна. Энэ жилийн 10 сар хүртэл тэтгэвэр авахгүй юм байна. Жавзмаа эмээ маань ханийнхаа адил их олон дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлжээ. Үүнд:

МҮОНТ-ийн ЭЦСИЙН ТУШААЛ, БОДЬ МӨРИЙН ЗАМ зэрэг жүжгүүдийн гол дүр.
ЧИНГҮҮН ЖАВЫН КИНОНД. Хотгойдын Чингүүнжавын ээжийн дүрд.
ЖАРГАЛ ДААХГҮЙ ЖОВЛОН. сүнс нь хорогддог эмээгийн дүр.
ЧОНЫН СОЁО.
ШИНЭ ХОТЫН ГЭРЭЛ.
ТАЛЫН ЦУУРАЙ.
ЭРГҮНЭ ХОНГЫН ДОМОГ. зэрэг бүтээлүүдэд дүрээ мөнхөлсөн нэгэн.

Одоо Жавзмаа эмээ маань дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу хэцүүхэн амьдарч байна. Ганц тэжээж тэтгэдэг охин нь хорт хавдартай болж, тэтгэврийн зээлээ урт хугацаагаар авсан, тогны мөнгөө өгөөгүйгээс болоод тог цахилгаангүй арай л хүнд байна. Ийм мундаг хүн ингэж зовж явна. Амьдрал арай л дэндүү хатуурхаж дээ.

Та бүхний хандив тусламжийг:

ХАС БАНК-ны 5001663672 "Монгол Хүний Төлөө Хамтдаа" НҮТББ-ийн дансанд хүлээн авч байна.

Утас: 99333471, 98333478, 99166003, 93166003.

ШЭЙР ХИЙЖ ОЛОН ТҮМЭНД ТАРААЖ ОЛУУЛАА НЭГ СЭТГЭЛЭЭР ТУСЛАЯ.

МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ ХАМТДАА group

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна