Гар утас хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь

2016 оны 2 сарын 26

Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн

Гар утас нь орчин үеийн харилцаа холбооны салшгүй нэг хэсэг юм. Олон улс оронд хүн амын хагасаас илүү хувь нь гар утас ашигласнаар түүний зах зээл хурдацтай нэмэгдэж байна. 2014 онд тооцоолсоноор 6.9 тэрбум гар утасны захиалга дэлхий даяар байсан байна

Гар утас хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор түүнийнийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх болзошгүй нөлөөллийг судлах, ойлгох хянах нь чухал юм.

Гар утсаар суурь станцын сүлжээгээр дамжуулан байршлаас үл хамааран харилцаж болно. Гар утас нь мэдээллийг өндөр давтамжийн цахилгаан соронзон орны тусламжтайгаар суурь станцтай харилцан дамжуулдаг. Өндөр давтамжийн цахилгаан соронзон орон нь ерөнхийдөө антеннаар цацаргагдана. Чөлөөт орон зайд долгион нь гэрлийн хурдаар тархах ба ингэж энерги ба мэдээлэл алс холд дамжигдана. Энэхүү шинж чанар нь ялангуяа орчин үеийн харилцаа холбоонд ашиглагддаг. Жишээ нь: радио, телевизор, гар утас болон утасгүй компьютерийн сүлжээ – WLAN гэх мэт.

Гар утасны ялгаруулах долгион нь ойролцоогоор 450 - 2700 MГц-ийн давтамжтай ба энэхүү долгион нь өндөр давтамжийн (100кГц – 300гГц) цахилгаан соронзон орныг үүсгэнэ. Өндөр давтамжийн цахилгаан соронзон орон нь тархалтын чиглэлд байрлах объектоос ойж, эсвэл шингээгдэж болно. Аль механизм зонхилох нь тухайн объектын материаллын шинж чанараас хамаарна.

Өндөр давтамжийн орон нь биед шингээгдсэний улмаас дулааны нөлөөллийг үзүүлдэг. Гар утасны үүсгэх өндөр давтамжийн орны эрчим хүчний хэсэг нь арьс болон бусад өнгөн хэсгийн эд эсүүдэд шингээгддэг ба тархины болон биеийн бусад эрхтэнд температурын маш бага өсөлтийг бий болгодог. Эд эсийн халалт нь өндөр давтамж - энерги, хүний биеийн хоорондох харилцан үйлчлэлийн гол механизм юм.

Өндөр давтамжийн цахилгаан соронзон орон нь юуны өмнө цацрагийн эх үүсвэрийн ойр байхад өөрөөр хэлвэл гар утасны антенны орчимд хүчтэй байна. Тиймээс гар утсаар ярих үед чих, толгой орчимд харьцангуй их өртөлт бий болдог байна.Цахилгаан соронзон орон нь зайнаас хамаарч хурдан буурдаг ба гар утсаар ярьж байх үед л хүчтэй байна.

Гар утсаар ярих үедцахилгаан соронзон долгионд өртөх хэмжээ нь янз бүрийн хүчин зүйлээс хамаарна :

  • холболтын чанар

  • дамжуулагч станцаас алслагдсан байдал

  • SAR-хувийн шингээлтийн зэрэг


Бие махбодийн цацрагийг шингээх хэмжээг SAR(specific absorption rate)гэж нэрлэгдэх хувийн шингээлтийн зэргээр илэрхийлдэг. Тэр нь цахилгаан соронзон долгион нэгж масстай биед хэдий хэмжээгээр шингээгдэх хэмжээ буюу Bт/кг нэгжтэй, хэмжээ нь бага байх тусам тэр хэмжээгээр цахилгаан сорронзон орны бие махбодид шингээгдэх хэмжээ бага байна. ДЭМБ-аас гар утасны SAR-ын хэмжээг 2Вт/кг-аас хэтрэхгүй байх дээд хязгаарыг тогтоосон.

ДЭМБ нь сүүлийн 12 жилийн хугацаанд хийгдсэн олон тооны судалгааг гар утас болзошгүй эрүүл мэндийн эрсдлийг учруулж байгаа эсэхийг үнэлэхийн тулд гүйцэтгэсэн байна. Одоогийн байдлаар гар утас ашигласны улмаасхүний биеийн дулааныг нэмэгдүүлэхээс өөр ямарч сөрөг нөлөөгүй гэж тогтоосон байна.

Цахилгаан соронзон орны нөлөөллийг бага болгох үүднээс дараахь зөвлөмжийг хүргэж байна.

Үүнд:

  • Сүлжээ сайтай орчинд утсаар ярихад бага чадал зарцуулагдах тул өртөлт нь бага байна. Иймд сүлжээ муутай орчинд ярихгүй байх.Энэ үед гар утас станцтай холбогдохын тулдих чадалзарцуулдаг учир түүний хэмжээгээр туяаны түвшиннэмэгддэг.

  • Толгойд ирэх цацрагийн нөлөөллийг багасгах үүднээс чихэвч, микрофон ашиглах

  • Гар утас худалдан авах үед SAR(хувийн шингээлтийн зэрэг) –н утга нь бага байлгахыг анхаарах хэрэгтэй. SAR=2Bт/кг бага байх, энэ үзүүлэлт нь гар утасны заавар дээр тодорхой бичигдсэн байх ёстой.

  • Аль болох богино хугацаанд гар утсаар ярих

  • Хэрэглэгчтэй холбогдох эхний хэдэн мөчид утсаа чихнээсээ хол байлгах хэрэгтэй. Түүнчлэн интернэтэд орох үед туяаны хэмжээ нэмэгддэг тул энэ үед утсаа биедээ ойрхон байлгаж болохгүй.

  • Биеэс 30-40 см-ийн зайтайгар утсаа ашиглан мессеж бичихнь гар утасны антенны цахилгаан соронзон долгион нь зайнаас хамаарч хурдан буурдаг учир толгойноос хол байлгах арга юм.

  • Интернэтийн модем, рутерээ гэртээ хэрэглэхгүй байгаа үедээ унтрааж байх, Хөршүүдээсээ ч үүнийг хүсч болно.

  • Машин жолоодож байгаа үед утсаар ярихгүй байхба гадна антеннтай автомашинд шаардлагатай үед ярих

  • Цахилгаан шат болон аадар бороотой үед гар утасаараа ярихгүй /битүү орчинд гар утаснаас ялгарах цацрагийн хэмжээ илүү их өсдөг/

  • Хөдөө орон нутагт явж байх үед сүлжээ тасрахаар гар утас ажиллахгүй гэж иргэд андуурдаг. Гэтэл гар утас автоматаар сүлжээгээ хайх үедээ илүү цацраг ялгаруулдаг. Тиймээс ч чихэвчээр ярих, сүлжээгүй газарт гар утсаа унтраах

  • Гар утсаа цэнэглэж байх үедээ утсаар ярихгүй байх, ярьсан тохиолдолд цэнэглэгчээ түр салгаж байх хэрэгтэй

  • Мөн таны гар утасны баттерей дуусаж буй болон хамгийн бага байх үед утсаар бүү дуудлага хийгээрэй. Энэ үед цацрагийн хэмжээ 1000 дахин илүү хүчтэй байдаг бөгөөд энэ нь бүх төрлийн утсанд хамаатай.


Эх сурвалж: 1 International Commission on Non-Ionizing Radiation Protection (ICNIRP). Statement on the "Guidelines for limiting exposure to time-varying electric, magnetic and electromagetic fields (up to 300 GHz)", 2009.

Fact sheet N°193
Reviewed October 2014

http://www.emf-forschungsprogramm.de/

http://www.bfs.de/DE/themen/emf/hff/wirkung/ergebnisse-dmf/ergebnisse-dmf.html

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна