Х.Баасансүрэн лам сонгуульд хүч үзнэ

2016 оны 2 сарын 26

Хэн хаана ямар тойрогт  нэр дэвших бол гэсэн хүлээлт тойрог горилогчдын хувьд төдийгүй ард иргэдийн дунд ч хамгийн их анхаарал татаж эхэллээ. Өдөр ирэх бүр энэ сэдэв улам сонирхолтой болж, баяжиж байгаа билээ. Эхнээсээ зарим нэг тойрогт горилогчид, нэр дэвшигчид  тодорхой болж эхлэв.  

Өвөрхангайд  л гэхэд өвөрмөц хоёр нэр дэвшигчийг сойж байгаа сурагтай. Тэдний нэг нь Х.Баасансүрэн ламтан. 

“Хайрлаарай” дуугаараа олны хүндлэл  хүлээсэн Х.Баасансүрэн лам, ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар нарыг Өвөрхангайгаас “Цагаан жагсаалт”-д багтаан  дэмжинэ гэдгээ МЗХ-ны тэргүүн сошиал ертөнцөд илэрхийлжээ.

М.СУРА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна