МУГД Б.Батбаяр “Алтан гадас” одонгоор шагнуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

МУГД Б.Батбаяр “Алтан гадас” одонгоор шагнуулжээ

Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг өчигдөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр гүйцэтгэгч Ц.Оюунбаатар гардуулсан байна. Одон гардуулах ёслолд МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг түр гүйцэтгэгчийн зөвлөх Б.Өнөбаатар байлцсан байна.

Гавьяат дасгалжуулагч Б.Батбаярт “Алтан гадас” одонгоор шагнагдсанд баяр хүргэж олимпийн жилд спортын өндөр амжилт гаргахыг чөлөөт бөхийн хамт олны өмнөөс хүсэн ерөөж байна.

Монголын чөлөөт бөхийн холбоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж