“Ромео, Жулетта 2” жүжигчилсэн тоглолттой

2016 оны 2 сарын 26

Улсын драмын эрдмийн театраас Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд У.Шекспирийн “Ромео, Жулетта хоёр” жүжигчилсэн тоглолтын уралдааны зарласан. Тэгвэл уралдааны шалгаруулалтыг ирэх ням гаригт буюу энэ сарын 28-ны өдрийн 10.00 цагт СУИС-ийн "Оюутан" театрт хийх гэж байна. 

“Ромео, Жулетта хоёр” жүжигчилсэн тоглолтын уралдаанд Нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчид хамрагдаж байна.

Уралдааны гол зорилго нь Драмын урлагаар дамжуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын авъяасыг нээж, гоо зүй, ёс суртахууны зөв хүмүүжил төлөвшилтэй, оюунлаг иргэн болгон хөгжүүлэхэд оршино.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна