Хятадад тансаг оршуулга хийхийг хориглов

2016 оны 2 сарын 26

Фото: Chinafotopress / Zuma / Globallookpress.com

 

Хятадын эрх баригчид авлигатай тэмцэх үүднээс намын гишүүдийн оршуулгын шинэ журмыг гаргасан тухай есөн байгууллагын захирамжийн  дагуу Global Times мэдээлэв. Намын гишүүдийн оршуулга экологид ээлтэй байх ёстой гэнэ. Тэр нь далайд нутаглуулах, чандарлах, чандыг нь далайд эсвэл модон дор  оршуулах зэргийг хэлж байгаа ажээ. Мөн хэн нэгнийг нутаглуулахаар том хэмжээний газар худалдан авахыг бас хориглолоо. Тухайлбал, авлигын хэргээр 15 жилийн ял авсан Нанкин хотын захирагч асан Зи Зянье  150 кв.м оршуулгын газрыг хагас сая юаниар худалдан авч байжээ. Зарим албан тушаалтнууд тансаг бунхан худалдан авсан байдаг бөгөөд тэр нь илчлэгдэхээс айн нэр алдраа сийлүүлээгүй хадгалж байгаа гэнэ.  

 

Мөн оршуулгын цагаалгыг  өргөн  хийж,  мөнгө цуглуулдаг болсон тул энэ үйлдэлд ч  хориг тавьжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна