Монгол инженерүүд эрчим хүч өсгөх төхөөрөмж бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.26-нд нийтлэгдсэн

Монгол инженерүүд эрчим хүч өсгөх төхөөрөмж бүтээжээ

Монголын эрдэмтэд, инженерүүд нийлж эрчим хүч өсгөн үржүүлэх хайбрид төхөөрөмж зохион бүтээжээ. Тодруулбал, “Органик энержи” группийнхэн, “Ногоон хот” ассиоцийнхантай хамтран утаатай тэмцэх, эрчим хүчний хязгаарлалтгүй болох, айл өрх, уул уурхайг эрчим хүчээр тасралтгүй найдвартай хангах зорилгоор эрчим хүчийг өсгөх төхөөрөмж зохион бүтээхээр уйгагүй ажилласны хүчинд зорьсондоо хүрчээ.

Дээрх төхөөрөмж нь гурван төрлийнх юм байна. Уг төхөөрөмж хэрэглээнд нэвтэрснээр Улаанбаатар хотын утааг бүрмөсөн арилгах боломжтой төдийгүй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгааны зардал ч буурна. Нөгөө талдаа нүүрсний хэрэглээг ч бууруулах ач холбогдолтойг зохион бүтээгчид нь онцолж байна. Тухайлбал, таван ханатай гэрийг цахилгаанаар халаахад жилд 14380 квт цахилгаан хэрэглэж Улаанбаатар цахилгаан түгээх станцад жилдээ 301 мянган төгрөг төлөх тооцоо гарч буй бол уг төхөөрөмжийг ашигласнаар цахилгааны өртөг нь буурч 1 квт нь 25 төгрөг болж жилдээ 63 мянган төгрөг төлөх тооцоо гарсан байна. Энэ нь гэр хорооллыг амины орон сууц болгон хөгжүүлж чадвал тэр хэрээр цахилгааны хэрэглээг бууруулах бололцоотой нь жишээ болж буй юм байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий нийт нүүрсний хэрэглээнээс татгалзаж, эрчим хүчээ хэмнэх бодлого барьж буй. Тэгвэл монгол инженерүүдийн ур ухаанаар эрчим хүч өсгөн үржүүлэх хайбрид төхөөрөмж зохион бүтээгдсэн нь дэлхий дахинд цахиур хагалж мэдэхээр байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж