Хатагтайн зүрхэнд хүрэх зам

2016 оны 2 сарын 27

 

Сервантес Кихот ноёныг, харин Дон Кихот нь Тобосын Дульсинея хатагтайг бодож сэтгэсэн гэх.  Гэсэн хэдий ч Эль-Тобосо хот бодит юм. Тэнд очоод үзсэн хүмүүс Дульсинея хатагтайг өөр байдлаар төсөөлж ирдэг ....

 

 

«Санчо, бид сүмд тулаад иржээ»

 

Мадридаас Тобосод очих автобус бэлэн байдаг. Сервантес өөрийн романдаа “агуу хот” гэсэн  ер нь тэр цагаас хойш өсөөгүй байх. Хөрш тосгонууд нь том, баян бас өөрсдийн эмнэлэг, сургуультай гэж бардагнана. Зөвхөн таван жилийн сургууль, мал эмнэлгийн цэгтэй тобосчууд хариуд нь сүм, Дульсинея хоёроороо гайхуулдаг. Тэр бахархлын зүйл нь хоорондоо холбоотой. Бүгд л Дульсинеяг харахаар ирээд сүмд тулгарах аж. Тэндхийн Хувилгаан Антониогийн сүм нь  хэмжээ, тансаглалаараа Ламанческийн гэсэн нэр авчээ. Сервантесийн үеэс л нутагтаа тодорч байлаа. Сүмийн эсрэг талын байрны хуучирсан хаалга дээр харанхуй шөнөөр Дульсинеягийн шилтгээнийг хайж явсан Кихот ноёны зарц Санчодаа хэлсэн “Санчо, бид сүмд тулаад иржээ” гэсэн үгийг хар металл үсгээр сийлэн хадсан байна. Ямар нэгэн хаяггүй хаалганы цаана арваад настай хүүхдийн үс засаж байсан ахимаг насны үсчин хүмүүсийг хараад онгорхой хаалгаараа “Харин Санчо хариулахдаа: бид өөрсдийнхөө булшинд тулаагүй минь бурхны буян!” гэсэн хэмээн хашгирав.

 


Хувилгаан Антониогийн сүмийг 1511 онд босгожээ

 

Тобосчууд хар багаасаа зальт ухаантан ноён тэдний хотод ирсэн романы IX бүлгийг чээжээр мэднэ. Үсээ засуулсан  хүү  номын бүлгийн товчилсон хэсгийг уншсан гэлээ. Үсчин  одоо ард олон бага уншдаг болсонд  харамсаж буй хэлж байлаа. Одоо хэн ч 1980-аад онд хийсэн ийм самбаруудын дагуу хотын уран зохиолын замаар бие даан явж чадахгүй гэж тэр өгүүлэв.


Сервантесийн зарим  номууд нь нэг биш зууны настай

 

Ямар ч байсан IX бүлгийн  янз бүрийн хэсгийн 14 ишлэл нь рыцарийн замын бүдэг бадаг төсөөллийг өгнө. Кихот сүмээс өөр  юу ч олоогүй гэдэг. Сервантесийн өөрийн аялал нь бас амжилтгүй байсан гэх домог бий. Зохиолчийг нутгийн эмэгтэй Ана Мартинес Сарко де Моралестай уулздаг болсных нь төлөө хэдэн залуус зодсон түүх бий. Тэр эмэгтэй Дульсинеягийн дүр болсон гэх.

 

«Хамгийн харанхуй шөнө»

 

Үсчиний дараагийн хаалга нь Сервантесийн төв. Энд “Кихот ноён” номын гадаад орнуудад 47 хэл дээр хэвлэгдсэн 500 орчим ном байна. Хотын мэр 1927 онд ийм номуудыг цуглуулахаар шийдсэн гэнэ.  Рейган, Фидель Кастро зэргийн гарын үсэгтэй номууд ч байдаг. Зөвхөн өөр хоёр хүн л өөрийн сонголтын номыг явуулжээ. Гитлер “Нибелунгийн дууллыг”  Каддафи өөрийн “Ногоон номоо” явуулсан гэж бичигдсэн.

 


Энэ салхин тээрмүүд нь Ла-Манчийн  дурсгалт газруудын нэг юм

 

Музейд нь орон нутгийн жуулчлалын мэдээлэл бүхий өрөөтэй. Саяханыг хүртэл энэхүү энэхүү офис нь суурины захад хотод орох зам дээр “Хамгийн харанхуй шөнө...” гэсэн ишлэлтэй байранд байжээ. Уг байшинг хотын эрх баригчид романы эхний хэсэг хэвлэгдсэний 400 жилийн ойгоор 2005 онд буулгасан юм.  Харин холбооны засаг нь ишлэлтэй самбаруудын жагсаалтыг батлан тэднийг бүтээх мөнгө гаргасан байна. Эдгээр самбаруудаар “Кихот ноёны” албан ёсны замыг тэмдэглэжээ. Гэтэл Кихотын зам нь 2500 км болдог. Дөрвөн ламанчийн суурин тэр замын товчилсон хэсгийг жуулчдад санал болгодог. Зохиогч төрсөн гэх Алькасар-де-Сан-Хуан; зохиолч шоронд сууж байхдаа номоо бодож сэтгэсэн гэх Аргамасилья-де-Альба; Даяанч рыцарийн салхин тээрэмтэй тулалдсан гэх Кампо-де-Криптана; мөн номонд нь 189 удаа дурсагдсан Эль-Тобосо түүнд нь багтаж байна.

 


Тобосчууд өөрсдийн соёлын үүргээ бахархалтайгаар биелүүлж яваа.

 

Хямралаас болоод энэ замаар явах хүмүүсийн тоо цөөрсөн гэж нутгийн офисийн тэргүүн Адриан Торреро яриад төвд зургаан минутын видеог үзүүлж байв. Тэрээр түүнд Кихотын дүрийг босгожээ.

 

Видео киноны нэг баатар нь 1808 нь Франк-Испанийн дайны үеэр Эль-Тобост довтлох төлөвлөгөөг хараад буудаж, хотыг дээрэмдэхийг цэргүүддээ хориглосон франц генерал Дюпон байжээ. Түүнд нутгийн махны худалдагч тоглодог. Генерал Дульсинеягийн эх орны сүйтгэсэн хүн гэж түүхэнд бичигдэхийг хүсээгүй юм.

 

 


Хотын гудамжны нэр

 

 

Дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногт зохиогчийн нас барсан өдрийг тохиолдуулан Сервантесийн өдрүүдийг энд зохион байгуулан сууринаа тэр чигт нь театрын тайз болгодог.  Одоо хотод 25 мянга орчим жуулчид ирдэг. Тэднийг 30 мянга хүргэх юм сан” гэж Адриан ярив.

 


 

 

“Дульсинеягийн нэрэмжит шог зургийн музей” нэртэй жижигхэн музей нь Сервантесийн төвийн салбар юм. Хосе Луис, Мена гэх шог зураач  түүнийг 2003 онд санаачилжээ.

 

Энд Кихот ноёны зүрхний амрагаа эргүүлж байсан сэдвийн шог зургуудыг цуглуулдаг. Дэлхийн өнцөг булан бүрээс зураг ирнэ. Нэг зурагт нь улаан сарафантай Дульсинея зурагдсан байв.

 

 


Дульсинеягийн байрны дэргэдэх уушийн газар  эртний тариачдын ахуйн сэдвийг харуулна.

 


 

Ана Мартинес Сарко де Моралес гэдэг эмэгтэйн амьдарч байсан байрыг, эртний хуучин фундамент дээр нь 1960-аад онд барьжээ. Уг музейд Сервантесийн үеийн эд зүйл, тавилга тавигдсан байгаа. Сонирхолтой нь энэ сууринд XVI зууны үеийн шилтгээнүүд бий. Эзэд нь байраа романы сэдвээр чимэглэсэн байдаг.

 

«Улс орон бүр өөрийн уламжлалтай»

 

Гучаад жилийн өмнө тобосчууд хотоо их зохиолчийн уран бүтээлийн замын  төв болно гэж бодоогүй иржээ.  Тосгоны дэргэд нь жуулчидтай ганц хоёр автобус үзэгдэх болсны дараа тэд өөрсдийн чухлыг мөн Дульсинея байгаа гэдэгт итгээд ирсэн гэх. Хотхоны байр бүр нь ямар нэгэн аргаар их зохиолчийн номын хэсгийг агуулгатай болохыг хичээнэ. Олон тооны кихот, санчо, рыцарийн малгай болсон зэс түмпэн, салхин тээрмийн загварууд байх авч “эмэгтэйчүүдийн дундаас хамгийн үзэсгэлэнтэй нь” болох Дульсинеягийн шүтээн болгон уламжилсэн дүр зураг байхгүй.  Тэгээд ч түүний дүрсийн бэлэг дурсгал ховор.

 


Хотын усан сангийн цамхаг дээрх “унтаж буй Дульсинея” хотын хамгийн  алдартай зураг юм.

 

Хотод Дульсинеягийн  дурсгал хоёрхон бий. Наяад оны эхээр гарч ирсэн хүрэл барималын цогцолбор нь өвдөг сөгдсөн Кихот ноён хатагтай хоёрын дүрсээс бүрэлдэх бөгөөд хотынхонд төдийлөн таалагддаггүй. Хөгшчүүд ярихдаа барималчид хотынхон Дульсинея тариачин эмэгтэй биш гүнж байх  ёстой гэж ятган баримлыг нь хоёр ч удаа засуулж байсан гэх.

 

Хоёр дахь хөшөө нь саяхан 2015 онд бий болон «Улс орон бүрт өөрийн уламжлал бий... » түүний үргэлжлэл болох «…энэ Тобосод чинь нүсэр шилтгээн, барилгыг зөрлөгт барьдаг юм шиг байна » гэсэн самбартай музейн байрны эсрэг талд зогсжээ. Эмэгтэйн биеийн хийсвэр силуэтийг тойрогт байрлуулан Дульсинеягийн олон талын авьяасыг илэрхийлжээ. “нэг хачин хожуул шиг юм” Харин нөгөөх нь арай дээр, миний охинтой адилхан” хэмээн  хөрш байрных нь  дэргэдэх сандалд суугаа  хар хувцастай эмгэн үглэн сууна.

 


Дульсинеягийн музейд түүний унтлагын өрөө ор нь бий. Харин хэн тэнд унтаж байсан нь тодорхойгүй.

 

Суурины захын усан сангийн цамхгийн  цилиндрийн хананд «Дульсинея Ла-Манчийг зүүдэлж байгаа нь »  зургийг  том хэмжээний граффити зургаар алдартай Аргентин зураач эмэгтэй Мила Корреч бүтээсэн юм. “Сеньорита гурав хоног амралтгүйгээр зурсан, экскаватороор дээш нь гаргаж байлаа” гэж хар хувцастай эмгэн бахархан тайлбарлав.

 

Харин Тобосо сууринд охидуудаа Дульсинея гэж нэрлэдэггүй аж. Ганцхан тийм нэртэй эмийн санчийн  охин  том хотод ажиллахаар  саяхан явжээ. Гэсэн хэдий ч  суурин жил бүр “хүндэд Дульсинеягаа хоёр дагуул бүсгүйн хамт шалгаруулдаг. Хотын эмэгтэйчүүд “ламанчийн хатан хаан” болох дургүй.  Жилийн турш албан ёсны арга хэмжээнд оролцохоос гадна төрөл бүрийн хувцаснаас эхлээд маш их зардал гардаг гэв.

 


 

Харин гаднын бүхий л насны гоо эмэгтэйчүүдэд цол авахыг хөнгөвчилсөн байгаа. Жуулчлалын офис нь Сервантесийн гарын үсэгтэй, Эль-Тобосогийн тамгатай Дульсинеягийн дипломыг авч болно.

 

 


«Агуу хот» Эль-Тобосо үнэн хэрэгтээ жижигхэн суурин юм.

 

Газрын баримжаа:
Эль-Тобосо, Кастилия-Ла-Манча, Испани

 

Эль-Тобосогийн хүн ам: 2100.
Испанийн хүн ам: 46,4 сая. (дэлхийн 29-т)
Испанийн нутаг дэвсгэр: 505 990 км2 (51-р байр)
Хүн амын нягтрал: 92 хүн/км2 (112-т)
ДНБ: 1,230 их наяд доллар (14-р байр)
Дундаж цалин: ~1940 евро

 

Үзэх зүйл: Дульсинеягийн музей, Сервантесийн төв, хувилгаан  Антониогийн сүм, тринитариудын хийд.

 


Уламжлалт хоол: ламанчийн писто (pisto manchego) — өндөг, өөхтэй мах тай  чигнэн болгосон ногоо; « Дульсинеягийн айлгүйтэл» — миндаль самар өндөгний шар, сахартай десерт.
Уламжлалт ундаа: Кастилия-Ла-Манча бүсийн дарснууд.
Виза: «шенген»
Валюта: евро

 

Фото: Getty Images (3), Image Broker (2), AGE Fotostock, Alamy / Legion-media (3), East News, Legion-media (2), Анна Папченко

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна