Чингис хааны тухай шинэ киног Хятад бүтээнэ

2016 оны 2 сарын 27

Хятадын продюсерүүд Хэнтий, Төв аймаг ба Тэрэмжид  кино зураг авах газруудаа сонгожээ.

Чингис хааны тухай 50 сая ам.доллараар шинэ кино хийхээр Хятад бэлтгэж эхэлжээ. Киноны төсвийн 10 сая ам.долларыг Хятадын засгийн газар, үлдсэн мөнгийг нь хувийн компаниуд гаргах гэнэ.

Эх сурвалжийн мэдээлснээр хятад продюсерүүд Хэнтий, Төв аймгийн нутагт Тэрэлжийн ойролцоо кино зураг авч эхлэх  газруудаа сонгосон аж. Мөн Хятадад ч зураг авалт явагдана.

Хэдэн жилийн өмнө Чингис хааны тухай 50 ангит хятад кино амжилттай хийгдсэн.

Энэ жил Казахстанд Чингис хааны тухай киноны зураг авалт явагдах бөгөөд тэд Британийн "SUPERB FILMS CORPORATION LIMITED" компанитай хамтран бүтээхээр гэрээ байгуулжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна