World of Tanks тоглоомыг бүтээгч тэрбумтан болжээ

2016 оны 2 сарын 27

Виктор Кислый

Фото: хувийнх нь хуудаснаас

World of Tanks онлайн тоглоомыг бүтээгч Виктор Кислыйн хөрөнгө нэг тэрбум ам.доллараас давлаа гэж  Bloomberg агентлаг Billionaires Index Bloomberg гэсэн өөрийн чансааны дагуу мэдээлжээ. Кислый өөрөө энэ талаар тайлбар хийгээгүй бөгөөд тэрээр “даруухан” амьдарч байгаа гэжээ.

«Бид чанартай тоглоомын дамжлага бүтээх ёстой. Манай компани улам ч их зах зээл эзлэх эрмэлзэлтэй. Хэрэв жойстиктай цахилгаан пийшэн гарч ирлээ гэхэд тэнд нь тоглоом  тоглож болох  программыг бид бүтээхэд бэлэн” хэмээн Wargaming-ийг бүтээгч  39 настай залуу ярилаа.

World of Tanks тоглоом гаргадаг Wargaming компанийн хөрөнгөжилт 1,5 тэрбум орчим ам.доллар болсон гэж хэвлэл мэдээлэв. Компанийн тоглоомын төсөлд 150 сая орчим хүн бүртгэгдээд байгаа гэнэ.

Белорусийн бизнесмен Виктор Кислыйн 1998 онд байгуулсан Wargaming компанийн хамгийн алдартай тоглоом нь World of Tanks юм. Тоглоомд гаргасан техник нь ХХ зууны дунд үеийн байлдааны жинхэнэ машинуудыг хуулан харуулдаг.

Компанид 4000 мянга гаруй хүмүүс ажилладаг ба түүний салбарууд нь АНУ, Франц, Өмнөд Солонгос, Австрали Сингапур, Япон зэрэг 10 улсад нээгджээ.

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна