Дээд лигийн Бүх оддын тоглолт болж байна

2016 оны 2 сарын 27

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн Бүх оддын тоглолт эдгээр өдрүүдэд Хандгайт дахь спортын ордонд зохион байгуулагдаж байна. Өчигдөр Орхон аймагт Монголын залуучуудын шигшээ баг легионеруудын эсрэг тоглосон бол өнөөдрөөс Улаанбаатарт үргэлжлэн явагдаж байна.

"Хангарьд" спортын ордонд болсон тоглолтод Америк легионер тамирчдын баг өрсөлдөгчөө 99:74-өөр хожжээ.

Өнөөдөр Хандгайт дахь Спортын ордонд Бүх оддын тоглолт болон слэм данк, холын зайн шидэлт, ур чадвар багийн тэмцээн боллоо. Маргааш Монгол Улсын үндэсний шигшээ баг - АНУ Легионеруудын багуудын тоглолт 12.00 цагаас эхэлнэ.

"Бүх оддын тоглолт-2016"

02.28 - 12.00 - Монгол Улсын үндэсний шигшээ баг - АНУ легионеруудын баг (УБ, Хандгайт "Олимп" цогцолбор)

Сонирхуулахад, Спортын төв ордноос Хандгайт руу 10.00, 10.30, 11.00, 11.30 цагуудад автобус явахаар болжээ. Бүх оддын тоглолтын ням гаригийн тоглолтын үнэ 10.000 төгрөг юм. Билетыг Хандгайт дахь ордны дэргэд зарж байна.

Бүх-Одод-2016 Эрдэнэт хот /Day 1/Монгол улсын Залуучуудын шигшээ баг VS Америк легионер тамирчдын баг 74:99

Posted by Mongolian National Basketball Association on Friday, February 26, 2016

 

 

Бүх Одод-2016 /Day 2/Sprite Slam dunk Contest

Posted by Mongolian National Basketball Association on Saturday, February 27, 2016

 

ЭХ СУРВАЛЖ: http://mnba.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна