Энхийг сахиулагч НҮБ-ын баазад гал нээжээ

2016 оны 2 сарын 28

 

Мали улс дахь НҮБ-ын баазад Чадын энхийг сахиулагч цэрэг гал нээж, командлагч болон эмчийг хөнөөсөн хэрэг гарчээ. Мали улсын хойд хэсгийн Кидал хот дахь НҮБ-ын энхийг сахиулагчдын баазад энэ хэрэг гарсан байна. Халдлага үйлдсэн энхийг сахиулагч алба хааж буй нөхцөл байдалдаа сэтгэл дундуур байсан гэнэ.

 

Өнгөрсөн жил Чадын хоёр энхийг сахиулагч цалингаа аваагүй гэдэг шалтгаанаар Малийн хойд хэсгийн баазыг орхин явсан хэрэг гарч байсан аж. Мали улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны гол орон нь Чад улс бөгөөд 9000 гэрээт цэрэг алба хаадаг байна. Чадын засгийн газраас Мали улс дахь тус улсын цэргүүдийг  хайхрахгүй байна хэмээн НҮБ-ыг шүүмжилж байжээ.

 

Исламын зэвсэгт хүчин Малийн хойд хэсгийн эзэлснээс хойш НҮБ тус улсад энхийг сахиулах ажиллагаа явуулах болсон юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна