ЭЕШ-д шинэ сорил нэмэгдлээ

2016 оны 2 сарын 28

Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ бүртгэл үргэлжилж байгаа билээ. Тэгвэл энэ жилийн хувьд ЭЕШ хэд хэдэн онцлогтой зохион байгуулах талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байна.

Нэгдүгээрт, Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-ын өмнө, бүх шалгуулагчаас авна. Монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400-аар тогтоосон. 400 оноогоор батламжилсан батламжийг 2.5 жилээр олгох юм байна.

Хоёрдугаарт, ЭЕШ, Монгол хэлний шалгалтыг харандаагаар бөглөнө. Гуравдугаарт, нэр бүхий хэдэн хичээлд сонсох чадварыг шалгасан сорилт оруулах юм байна. Үүнд уран зохиол, англи болон орос хэлний хичээлд сонсох даалгаврыг багтаажээ. Өмнө нь сонсох чадварыг шалгасан сорилтыг авч байгаагүй юм.

Элсэгч шалгалтаа өгөхийн тулд Боловсролын үнэлгээний төвийн цахим бүртгэлд хамрагдаж, шалгалт өгөх эрхээ баталгаажуулсан байх ёстой. Харин цахим бүртгэлийг Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn/reg цахим хуудсаар бүртгүүлнэ. 

Энэ жилийн хувьд 36 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургууль /ЕБС/ төгсөх тооцоотой байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна