Ашиглалтын хугацаа дууссан микробусыг журамлана

2016 оны 2 сарын 28

Ашиглалтын хугацаа нь дууссан микробусыг нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй байх шийдвэрийг гаргаад байгаа. Энэ ажлыг ирэх мягмар гариг буюу гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 353 микробус үйлчилгээ үзүүлж буй юм байна. Үүнээс 37-гийнх нь ашиглалтын хугацаа дуусаагүй бусдынх нь дуусчээ. Тодруулбал, дээрх микробуснууд нь 2004 оноос өмнө үйлдвэрлэгдсэн байна. Стандартаараа үйлдэврлэгдсэн оноосоо хойш 12 жилийн хугацаанд үйлчилгээнд явах нормтой ажээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна