Зам тээврийн осол 40 хувиар буурчээ

2016 оны 2 сарын 28

Улсын хэмжээнд зам тээврийн ослоор нас баралт 40.7 хувиар буурсан байна. Тухайлбал, 2015 оны эхний нэг сард зам тээврийн ослоос үүдэлтэй гэмт хэрэг 174 бүртгэгдсэн бол энэ оны эхний сард 114 болжээ. Харин зам тээврийн ослоор амь нас хохирсон үзүүлэлт 2015 оны эхний нэг сард 27, 2016 оны эхний нэг сард 16 болж буурсан. Мөн зам тээврийн ослоос үүдэн гэмтсэн хүний тоо 108 байсан бол энэ оны эхний нэг сард 74 болж буурсан үзүүлэлт гарчээ.

Ер нь замын хөдөлгөөний шинэ хууль, журам мөрдөж эхэлснээр жолооч нарын зөрчил, осол гэмтэл буурсан дүнтэй байгаа аж.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна