"Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган болно

2016 оны 2 сарын 28

"Эмэгтэйчүүдийн нүдээр: Иргэний нийгмийн оршин тогтнол" 11 дүгээр чуулган ирэх долоо хоногт Чингис зочид буудалд болох гэж байна.

Энэ жилийн хувьд гол хэлэлцэх сэдэв нь иргэний нийгэм рүү чиглэж байгаа аж. Оролцогч бүр иргэний нийгмийн нэг эс болохын хувьд улс орондоо ардчиллыг бэхжүүлэхийн тулд иргэний нийгмийн үйл ажиллагааны таатай орчинг бүрдүүлэх тухай ярилцах юм байна. Уг чуулганаар нийгмийн янз бүрийн бүлэг, иргэний нийгмийн олон салбарын төлөөлөл болон төр, олон улсын байгууллагуудаас оролцдог. Хүний эрх, жендэрийн тэгш эрх, бодит ардчилал, нийгмийн шударга ёс, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, зарчим, үнэт зүйлст тулгуурлан хэлэлцдэг юм байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна