Цасан болон шороон шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2016.02.28-нд нийтлэгдсэн

Цасан болон шороон шуурга шуурна

Хүйтний эрч бага зэрэг сулран хаврын урь орж байгаа ч цаг наашлах болоогүйг Ус цаг уур орчны хүрээлэнгээс гаргасан урьдчилсан мэдээ сануулж байна.

Маргааш хүртэл зарим газар хүйтний эрч сулран өдөртөө +3 градус дулаан болох ч ирэх гуравдугаар сарын 1-нээс эхлэн цас орж шуурах нь. Тодруулбал, 1-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар цас орно.  Энэ үед 1-нд салхи зарим газраар секундэд 12-14 метр, 2-нд Алтайн уулархаг нутаг болон Арцбогдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар, 4-нд зүүн зүгийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед седундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах юм байна.  Хүйтний эрч суларч Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан болно. Бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. Харин гуравдугаар сарын 3-нд баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтрэх төлөв гарчээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж