Доллар 2044 төгрөгтэй тэнцэв

2016 оны 2 сарын 29

Он гарсаар долларын ханш 50 төгрөгөөр өсөөд байна.  “Найман шарга” зах дээр долларын ханш 2039 төгрөгтэй тэнцсэн бол арилжааны банкууд нэг ам.долларыг 2044 төгрөгөөр зарж буй. Долларын ханш цаашид буурахгүй гэсэн прогнозыг эдийн засагчид хэлж байна. Тэгвэл  нөгөө талд албаны хүмүүс энэ оны сүүлээр долларын ханш буурч магадгүй гэсэн тайлбарыг хэлж буй. Нэгдүгээрт, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн санхүүжилт Монголд орж ирнэ. Хоёрдугаарт, Оюутолгойн төсөл урагшлах болсонтой холбоотойгоор жижиг хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Гуравдугаарт, экспортын орлого өсөхөд Оюутолгой эерэгээр нөлөөлнө. Дөрөвдүгээрт, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 34 гаруй их наяд төгрөгийн ажил үйлчилгээ, хөрөнгө илрүүлснээр татварын бааз суруь нэмэгдэж, төсвийн орлого өснө гэсэн эерэг хүлээлт үүсээд байгааг  албаны хүмүүс онцолж буй.

 Б.БАТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна