Сири галаа зогсоов

2016 оны 2 сарын 29

-Сири галаа зогсож, FIFA тэргүүнээ сонгов-

Өнгөрсөн долоо хоног дэлхий дахинд онцлох үйл явдал олон тохиолоо. Дөрвөн жилийн турш үргэлжилсэн иргэний  дайны дараа Сирид Засгийн газар ба сөрөг хүчний  хооронд гал зогсох дэглэм үйлчилж эхэллээ. Тэгвэл Америкт тэрбумтан Дональд Трампийн  Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж улам нэмэгдсээр байна. Харин авлигад орооцолдсон даргынхаа оронд Олон улсын хөлбөмбөгийн холбоо шинэ тэргүүнээ сонголоо.

Сири дэх хүчирхийллийн байдал гал зогсоох эхний өдөр эрс буурчээ

Сирид гал зогсоох дэглэм үйлчилчилэ эхэлсэн хоёрдугаар сарын 27-ны өдөр  байлдааны ажиллагааг зогсоосноор хүчирхийллийн төвшин буурлаа гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик  хэлэв. Сирийн байлдагч талуудад нөлөөтэй орнууд гал зогсооход тус  төхөм үзүүлэн хурцатмал байдлыг намжаах зорилгоор гал зогсоох механизмыг  үйлчлүүлж эхэлсэн  гэдгийг тэрбээр  онцолж байгаа юм.

 

Сирийн арми ба Сирийн 17 зэвсэгт бүлэг гал зогсоох дэглэмийг сахихаар болж байгаа юм. “Хоёрдугаар сарын 23-нд байлдааны ажиллагааг зогсоохоо арми мэдэгдэсэн ба Хмеймим дэх Оросын цэргийн баазад ажиллаж байгаа гал зогсоох хэсэгт Сирийн 17 зэвсэгт бүлэглэл гал зогсоох мэдэгдлээ өгсөн” хэмээн Оросын жанжин штабын Оперативын газрын дарга дэслэгч генерал Сергей Рудской мэдэгдсэн байв. Сирийн ардчилсанармийн Аль-Ганимын командалсан отрядууд, "Искандерон", "Сурейм" и "Челобия" отрядууд, "Цөлийн харцагууд” зэвсэгт бүлэглэл зэрэг гал зогсоохыг зөвшөөрсөн байна.

 

Хмеймим нисэх баазад дайсагнагч талуудыг эвлэрүүлэх төв ажиллаж байгаа. Одоогоор  байлдааны ажиллагаа нь 34 сууринд  зогсоогд байгаа юм. Гал зогсоохыг зөвшөөрсөн районуудад хийх  агаарын цохиотоо ч Орос зогсоосон байв. Бямба гаригт Оросын онгоцнууд байлдааны нислэг хийгээгүй байлаа. Одоо Орос ба АНУ хоёр  гал зогсоосон нутаг дэвсгэр,  цэгүүдийн бүртгэлээ нийлүүлэн гаргаж байгаа юм.

 

Гал зогсоох дэглэм үйлчилж байгаа 6111 хүнтэй сөрөг хүчний отрядууд, тэдний байрлалын нарийвчлан гаргасан мэдээллийг Оросын тал АНУ-ын цэргийнхэнд дамжуулжээ. Мөн хоёрдугаар сарын 15-наас Оросын талын Сирид нийлүүлэгдсэн 106 тонн хүмүүнлэгийн тусламжийг автомашины цуваанууд хотуудад хүргэж эхлээд байна. Ийнхүү Сирийн иргэний дайныг зогсоох анхны алхам эхлээд үйлчилж байна. Одоогоор гал зогсоох  дэглэмийг  сөрөг хүчний зүгээс долоон удаа зөрчсөн тохиолдол бүртгэгдээд байна.

 

Трамп АНУ-ын эдийн засагт  хор хөнөөлтэй юу?

 

 

Невада мужийн намын сунгаанд, саяхан Нью-Гэмпшир, Өмнөд Каролина мужид ялсан нь Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвших байр суурийг нь Дональд Трампад бэхжүүлж өглөө. Тэр эдгээр ялалтаар Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвших сунгааныхаа 70 хувийг босгож авлаа хэмээн Predictit сайт мэдээлжээ. Харин олон америк иргэн түүнийг ерөнхийлөгч болно гэдэгт итгэлгүй байгаа юм. Мөн түүний гол өрсөлдөгч болох Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон олон дуулиант хэрэгтэй бөгөөд зарим нь сонгууль төхөх тусам улам гүнзгийрч магадгүй юм.  

 

Тэгэхлээр хөрөнгө оруулагч нарт Трамп Цагаан  ордонд суухад Америкийн эдийн засаг ямар байх вэ? гэдгийг болдох шаардлагатай. Үүнийг хийх нь бас хүндрэлтэй байгаа юм. Учир нь 69 настай нэр дэвшигч эдийн засгийн хөтөлбөрөө бичсээр л байгаа юм.

 

Тэрбээр нэмүү өртөгийн татварыг 10%, 20%, 25% хүртэл эрс өөрчлөх хүсэлтэй байгаа.  Орлогоор нь татварыг нь тогоох, мөн өв залгамжилсан хөрөнгө болох  ба бэлэгт татвар төлөхгүй болгоно хэмээн амалж байна. Хувьцааны орлогын болон ашгийн татварыг 20 хувийн хязгаартай болгохыг тэр бас хүсч байна. Компаниудын татварыг 35 хувиас нь 15 болтол буулгана гэсэн.

 

Эдгээр хасагдлуудыг тэр хэрхэн нөхөх вэ? Бага татвар нь эдийн засгийн өсөлтийг дэмжих гэнэ. Гэтэл тус улсын өсөлтийн хурд нь эргэлзээтэй байгаа. Санхүүжилтийн их зарлага түүний энэ бодлогыг талаар болгож магадгүй.

 

Трампын санал болгосон  татвар буулгах саналууд нь ирэх арван жилд АНУ-ын  улсын орлогыг 9,5 их наяд доллар буулгах юм гэж Tax Policy Centre гэх судалгааны агентлаг хэлсэн байгаа. Харин АНУ-ын  төсвийн холбооны агентлаг (CRFB) энэ тоог 12-15 их наяд доллар болно гэжээ. Ингэсэн тохиолдолд 2026 он гэхэд улсын өр нь ДНБ-ний 140 хувьтай тэнцэх юм.



Нэр дэвшигч зарлагыг бууруулснаар төсвийг буулгахаар уриалж байгаа. Харин ямар салбаруудад гэдэг нь  одоогоор тодорхойгүй. Гэтэл тэрбээр зэвсэгт хүчин, ахмад дайчид, цагаачлалын  хяналт, үндэсний тэтгэврийн систем зэргийн зарлагыг нэмэх  хүсэлтэй байдаг.



Трамп ахмадуудын эмнэлгийн хангамжийг  илүү хямд эм тариаг худалдан авах замаар 300 тэрбум доллар хэмнэх гэнэ. Харин тэрбээр эмийн компаниудыг ашгаас татгалзан бүтээгдэхүүний үнийг сайн дураар буулгуулж чадна гэдэгтээ  итгэхгүй байгаа.  Хаана дэмжлэг авна нөгөө аль нэг газар нь хэмнэлт хийх хэрэгтэй болно. Салбаруудын 61-78 хувьд зарлагыг буулгаж байж л татварыг  багасгах боломжтой. Гэтэл ийм нөхцөлд төсвийн тэнцвэрийг хадгалах ямар ч боломж байхгүй.

 

Ер нь  улстөрчид  өөрийн сонгогч нарт  тэд нарын биелүүлж чадахаас илүүтэй амлал өгдөг л дөө. Харин Трампын төлөвлөгөө нь үнэн бишээр өргөн цар хүрээтэй болж байгаа. Хэрэв тэрбумтан Бүгд найрамдах намаас нэр дэвшиж чадах юм бол  хөрөнгө оруулагч нар ихээхэн хэлбэлзэлтэй намрыг хүлээх ёстой болно.

 

FIFA-гийн тэргүүн оросоор ярив

 

 

Фото: АР

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) хамгийн их авлигатай холбооны нэг болоод бараг нэг жил шахуу дуулианд хутгалдан явсаар  өнгөрсөн баасан гаригт  даргынхаа ээлжит бус сонгуулиар шинэ ерөнхийлөгчтэй боллоо. FIFA-гийн нэр хүндийг сэргээн, авлигаас салгах хүнээр Жанни Инфантино болж таарав.  Пушкин, Лермонтов нарын хэлийг судлах уу гэсэн асуултад хариулахдаа тэрээр “Би оросоор ярьдаг” хэмээн тэр хэлсэн тухай   хэвлэлүүд бичив.

 

Учир нь тэрээр  FIFA –гийн  ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа 2018 оны дэлхийн аваргын тэмжээнээс өмнө орос хэл сурсан байна гэж амласан байв. Хөлбөмбөгийн Конгресст санал хураалт явуулахын өмнөхөн тэр үг хэлэхдээ англи, франц, испани, итали, герман хэлийг ашигласан юм.

 

Хоёрдугаар сарын 26-ны өдөр Инфантино хоёрдугаар шатны санал хураалтын 207 саналын 115-ыг авч FIFA –гийн ес дэх ерөнхийлөгч болжээ. Хамгийн өргөн цар хүрээтэй маш олон үзэгчдийг татдаг хөлбөмбөгийг авлигаас салгах гэсэн шинэ ерөнхийлөгч гэж хэн бэ?

 

Инфантино гуравдугаар сарын 23-нд 46 нас хүрнэ. Швейцарийн уугуул бөгөөд итали цустай, боловсрол нь хуульч. Герман, итали,, франц, англи, испани, араб хэлтэй. Карьерынхаа эхэнд Итали, Испани, Швейцари зэрэг янз бүрийн орнуудын  мэргэжлийн холбоо ба хөлбөмбөгийн байгууллагуудад зөвлөх хийж иржээ. Швейцарийн Невшателийн их сургуулийн дэргэдэх Спортын судалгааны  олон улсын CIES төвийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

 

Инфантино 2000 онд UEFA-д орж иржээ. Европын хөл бөмбөгийн холбоонд янз бүрийн салбар хороодод ажиллаж ирсэн тэрбээр Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хүртэл  дэвшиж  байлаа. Голчлон хууль зүйн асуудал хариуцаж байсан юм.

 

Сүүлийн мөч хүртэл тэрээр евро цомуудын тэмцээний шодолтын ёслол гүйцэтгэгчээр өргөн олон нийтэд  танил байсан юм. Тэрээр багуудын нэртэй бөмбөлөгүүдийг харицдаг байж. Баасан гаригт тэрбээр өөртөө азын бөмбөлөг  сугалж чадлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна