Манай сагсчид легионеруудыг хожив

2016 оны 2 сарын 29

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын Бүх оддын тоглолт өнгөрөгч амралтын өдрүүдэд Хандгайт дахь Спортын ордонд боллоо. Сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн их хүлээлттэй байсан Монгол улсын шигшээ баг легионеруудын халз тоглолт өчигдөр болсон. Тус тоглолтод эцсийн мөчид 101:98 онооны харьцаагаар манай сагсчид хожсон юм. Энэхүү тоглолтод Т.Санчир 30, Г.Баттөр 23, Б.Билгүүн 14 оноог авчээ. Легионеруудаас К.Жонес 19 оноог авсан байна.

Хоёр багийн хожлын харьцаа 2:2 болоод байсан юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ ЯЛЛАА. Монгол Улсын Үндэсний шигшээ баг 101:98 АНУ-ын ЛЕГИОНЕР ТАМИРЧДЫН БАГ 101:98 Тоглолтын 4-р үед 11 онооны зөрүүтэй хожигдож байсныг гүйцэн оноог барихад ордонд цугласан үзэгчдийн сэтгэл хөөрөл дээд цэгтээ хүрч, фанатуудынхаа итгэлийг Талын Хөх Чононууд алдалгүй хамгаалалтандаа нягт ажилласаар ЯЛАЛТЫГ АВЧ ЧАДЛАА. Атгасан гар мэт нэг цул болон тоглож Монгол түмнийхээ магнайг ахин нэг тэнийтэл баярлуулж гайхамшигт ялалт байгуулсан Талын Хөх Чононууддаа баярлалаа!!! Дахин олон олон удаа Монголчуудаа ялалтын буухиагаараа баярлуулаарай ЗАЛУУСАА!!!

Posted by Mongolian National Basketball Association on Sunday, February 28, 2016

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна