Усламын улсын тэргүүн герман эхнэрээ алдав

2016 оны 2 сарын 29

 

Фото: Hussein Mala / AP

Иракт “Исламын улс” бүлэглэлийн хэт даврагчид бүлгийн тэргүүн Абу Бакр аль-Багдадийн эхнэрүүдийн нэгийг хайж байна  гэж “Ас-Сумарич” телевиз ням гаригт мэдээлжээ.

 

Герман эмэгтэй Диана Крюгер Найнава мужид  өөрийн хоёр туслахын хамт алга болжээ. Аль-Багдади түүнийг олуулахаар бүлгийнхээ элитийн отрядыг  илгээжээ.

 

ИУ-ын тэргүүн, Крюгер хоёрын хурим өнгөрсөн оны аравдугаар сард Найнава мужид  маш нууц байдалд явагджээ. Гэрлэснийхээ дараа тэр эмэгтэй ИУ-ын эмэгтэйчүүдийн  хэргийн шариатын шүүхийг толгойлж байсан  гэнэ.

 

ИУ бүлэглэл 2014 оны зун Иракт байлдааны идэвхтэй ажиллагаа явуулан ихээхэн газар нутгийг эзлэн авсан байв. Фронтод зарим нэг амжилт, олон улсын эвслийн дэмжлэг авч байгаа ч Иракийн арми тэднийг дийлж чадахгүй хэвээр байна. Террористууд Иракийн  бараг гуравны нэгийг эзэлсэн хэвээр байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна