ИУ-ын амиа золиослогчид Багдадад гучаад хүнийг дэлбэлэв

2016 оны 2 сарын 29

 

Фото: Wissm Al-Okili / Reuters

 

Багдадын захын дүүрэгт хоёр дэлбэрэлтийн улмаас наад зах нь далаад хүн үрэгдэж, жараад хүн шархадсан байна. Аллагыг шиитийн Мадинат-эс-Садр  гэх дугуул хотод хоёр амиа золиослогч ням гаригт үйлдсэн байв.

 

Тэндхийн цагдаагийн мэдээгээр, гар утасны зах дээр мотоциклтай амиа золиослогч нар олны дунд бөмбөгөө дэлбэлсэн гэнэ. Цагдаагийнхан өөр аллага явуулахгүйн тулд захыг тусгаарлан хаасан байв. Хэргийн хариуцлагыг Исламын улс гэх хэт даврагч бүлэг өөртөө авчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна