Зимбабве нэг саяар ерөнхийлөгчийн төрсөн өдрийг тэмдэглэв

2016 оны 2 сарын 29

 

Зимбабве улс ерөнхийлөгч Роберт Мугабегийн 92 насны ойг нэг сая доллараар тэмдэглэсэн тухай Reuters мэдээлэв.

 

Ийм арга хэмжээ нь тус орны энгийн хүмүүсийг доромжилсон хэрэг гэж  сөрөг хүчин шүүмжилж байгаа ч Мугабе баяр зохион байгуулав.  Агентлагийн мэдээгээр бараг 800 мянган долларыг Зимбабвегийн африкийн үндэсний фронтын  зулуучуудын жигүүр цуглуулсан байлаа.

 

Тэнгэрт 92  агаарын бөмбөлөг хөөргөж,  ерөнхийлөгч нь асар том балгасны дүрстэй бялуу хүлээн авав. Тэр балгасын нэрээр уг орон нэрлэгджээ. Үүний өмнө ерөнхийлөгчийн эхнэр Грейс Мугабе түүнд тахир дутуу хүний тусгай тэргэнцэр худалдан авч өгөн улс орны удирлагыг нь хийлнэ гэсэн юм. Харин энэ баяраар тэр тэргэнцэртэй болсон эсэх нь тодорхойгүй.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна