Brent нефтийн баррель 36 доллар хүртэл үнээ нэмэв

2016 оны 2 сарын 29

© EPA/ANDY RAIN

Ирэх дөрөвдүгээр сард нийлүүлэгдэх Brent нефтийн үнэ долоо хоногийн арилжааны сүүлчээр Лондоны ICE бирж дээр 2,1%-иар нэмэгдэн баррель нь  $36,03 доллараар зарагджээ.

Үүний улмаас рублийн доллар, евротой харьцуулсан ханш 65 копейкаар чангарч нэг доллар нь 74,73 рубль, евро 82,3 рубль хүртэл буурлаа.

Brent нефтийн баррель 40 доллар хүрч чадахгүйг шинжээчид хэлж байна.  Одоо нефтийн экспортлогч нар олборлолтыг нэгдүгээр сарын төвшинд барих эрмэлзлээ бэхжүүлэхийг оролдож байна.

Хамгийн сүүлд энэ санаачлагыг Иран дэмжсэн гэхдээ  хоригийн жилүүдэд алдсан зах зээлийн хувиа сэргээхийг тэд гол үүргээ гэж үзэж байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна