Клинтон Трампын сонгуулийн уриаг тайлбарлав

2016 оны 2 сарын 29

 

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон “Америкийг дахин агуу болгоно” гэсэн Трампын уриаг тайлбарлав.

 

“Америкийн дахин агуу болгох яриаг та нар сонссон. Харин тэрээр агуу байхаа хэзээ ч зогсоогоогүй” хэмээн Хиллари Клинтон Өмнөд Каролина мужийн намын сонгуульдаа ялсны дараа мэдэгдлээ.

 

Харин дахин улс орноо нэгтгэн оршиж буй саад тотгорыг зайлуулах шаардлагатай гэж Клинтон  хэлсэн байлаа.

 

Өнгөрсөн долоо хоногт Мексикийн экс ерөнхийлөгч хоёр орны хил дээр хана босгоно гэсэн Трампын үгийг шүүмжилсэн юм. Түүний хариуд нь Трамп хилийн ханаа гурван метрээр нэмэн өндөрлөнө гэж амлажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна