Оскарын улаан хивсний ёслол болж байна

2016 оны 2 сарын 29

Америкийн кино академийн Оскарын наадмын улаан хивсний ёслол Лос Анжелесийн Долби театрт болж байна. Харин цахим ертөнцөд Леонардо Ди Каприог Оскарын шагнал авахыг хүлээсэн хүлээлт үүсээд байгаа юм.

"The Revenant” киногоор Оскарт нэр дэвшсэн жүжигчин Леонардо Ди Каприо  улаан хивсний ёслолд “Титаник” киноны хамтрагч жүжигчин Кейт Уинслеттэй хамт очсон байна. Ди Каприо Оскарын шагналд нийт таван удаа нэр дэвшсэн ч нэг ч удаа авч байгаагүй юм. Харин нэгдүгээр сард "The Revenant." Киногоор Алтан бөмбөрцөг наадмын гол дүрийн шилдэг жүжигчний шагналын эзэн болсон юм.

Яг одоо цахим ертөнцөд зөвхөн Леонардо Ди Каприогийн тухай ярьж, бичиж, зургийг нь тавьж байна.

Леонардо Ди Каприо "Уолл Стрийтийн чоно", “Нисгэгч”, “Цуст алмаз”, "Гилберт Грейп” зэрэг киногоор Оскарт нэр дэвшиж байсан юм.

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна