Оросод нүүрсний уурхай дэлбэрэв

2016 оны 2 сарын 29

 

ОХУ-ын хойд хэсэгт орших нүүрсний уурхайд хоёр удаа дэлбэрэлт болсноос 36 хүн амь үрэгджээ. Уурхайд өнгөрсөн пүрэв гаригт дэлбэрэлт болсноос дөрвөн хүн амь үрэгдэж, 26 уурхайчин дарагдаад байсан аж. Нурангид дарагдсан уурхайчдын байршлыг тогтоож, аврах ажиллагаа явуулж байх үеэр дахин дэлбэрэлт болсноор таван аврагч, өөр нэг уурхайчин амь үрэгдсэн байна. Үүний дараа нурангид дарагдсан хүмүүсийг амь үрэгдсэнд тооцон аврах ажиллагааг зогсоожээ. Оросын онцгой байдлын сайд Владимир Пучковын мэдээлснээр “Уурхайн гүнд хүчилтөрөгч байхгүй, өндөр температуртай тул нурангид даруулсан 26 уурхайчин амьд үлдэх найдвар байхгүй” хэмээсэн байна. Эмгэнэлт ослоор амь үрэгдсэн уурхайн ажилчид болон аврагчдад хүн тус бүрийн ар гэрийнхэнд нэг сая рубль өгөхөөр болсон аж. Энэ нь сүүлийн жилүүдэд ОХУ-д болсон хамгийн том уурхайн осол болж байна.

 

 

Эх сурвалж: ВВС

 

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна