Сонгуульд зарцуулах зардлын хэмжээг зарлана

2016 оны 2 сарын 29

Сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг эцсийн хувилбараар зарлах хуулийн хугацаанд өнөөдөр дуусч байгаа.  Тиймээс улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдээс 2016 оны сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг өнөөдөр Үндэсний аудитын газраас зарлах юм байна. Энэхүү хэмжээг өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооноос зарладаг байсан ч өнгөрсөн арванхоёрдугаар сард батлагдсан шинэ хуулиар Үндэсний аудитын газраас тогтоож, зарлахаар болсон юм. Дашрамд өгүүлэхэд өнгөрсөн 2012 оны сонгуулийн сурталчилгаа, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд нэг нам эвсэл 9.6 тэрбумыг зарцуулна гэж зааж байжээ. Харин энэ удаад эдийн засаг хүндэрсэн, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталгаа хийх хугацаа, хамрах хүрээг харьцангуй хумисантай холбоотойгоор дээрх мөнгөний хэмжээг багагүй бууруулна гэдгийг албаныхан хэлж байна.

Б.БАТ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна