Дэлхийн ЭЗ-т “шок” үүснэ

2016 оны 2 сарын 29

Хэрэв Их Британи Европын холбооноос гарвал дэлхийн эдийн засагт “шок” болно гэдгийг Их-20 орны сангийн сайд болон төв банкны захирлууд анхааруулж байна. Шанхайд болсон Их-20 орны сангийн сайд, төв банкны дарга нарын уулзалтаар “Brexit” нь геополитикийн зөрчлийг нэмэгдүүлж, дэлхийн зах зээл дээр таваарын үнийн уналт үүсгэж, зарим орнуудад дүрвэгсдийн хямралыг нэмэгдүүлж, дэлхийн эдийн засагт “шок” болно гэж мэдэгджээ. “Brexit” гэдэг нь “Britania”, “Exit” гэсэн хоёр үгний нийлбэр юм.

Их Британид ирэх зургадугаар сарын 23-нд Европын холбоонд үлдэх үү? эсвэл орхих уу? гэдгээр бүх нийтийн санал асуулга явуулах аж. Британичуудын сонголт  хөрөнгө оруулалт, худалдаа наймаанд нөлөөлнө хэмээн олон улс харж байна. Гэхдээ Европын хамгийн том эдийн засаг болох Их Британид ард иргэд ч талцсан байр суурьтай, тээнэгэлзэж байгаа аж. “Brexit”-ийг дэмжигчид Европын холбоон дахь Их Британийн гишүүнчлэл өндөр өртөгтэйн дээр дүрвэгсдийн урсгалд нэрвэгдэхэд нөлөөлж байна хэмээн маргаж байна.

Эх сурвалж: The Indian Express

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна