1,6-р төгссөн машины эзэд өнөөдөртөө багтан татвараа төлөөрэй

2016 оны 2 сарын 29

Автомашиныг улсын дугаараар ялган замын хөдөлгөөнд оруулдаг журам нийслэлд үйлчлээд багагүй хугацаа өнгөрч байна. Улсын дугаарын ялгаатай үйлчлэл тээврийн хэрэгслийн албан татварт ч бас хамааралтай гэдгийг албаны хүмүүс анхааруулсаар байгаа. Тиймээс маргааш буюу гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолооч нар тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй болох нь. Учир нь 1,6 төгсгөлтэй машины эзэд оны эхний нэгдүгээр сард багтан татвараа төлсөн байх учиртай юм.  Мөн 2,7 төгсгөлтэй машины эзэд хоёрдугаар сард багтаан татвараа төлөх ажээ.  

Хугацаандаа татвараа төлсөн эсэхийг хяналтын камераар шалгаж, төлөөгүй бол замын хөдөлгөөнд оролцохыг хориглож, торгууль ногдуулна гэдгийг онцлон анхааруулж байна. Тиймээс 1,6-аар төгссөн машины эзэд өнөөдөртөө багтан татвараа төлөөрэй.

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэний тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь

  • 1, 6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР САРД
  • 2, 7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР САРД
  • 3, 8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР САРД
  • 4, 9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР САРД
  • 5, 0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР САРД албан татвараа төлнө гэдгийг анхааруулж байна. Эхний удаа нэгдүгээр сард багтаан татвар төлөх учиртай хүмүүсийг торгох бөгөөд дараагийн удаад 2,7 төгсөглтйэ машины эзэд ч татвараа амжаад төлчихөд илүүдэхгүй нь гэдгийг сануулъя.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна