Сонгуулийн зардлын хэмжээг 3,4 тэрбумаар тогтоов

2016 оны 2 сарын 29

2012 оны сонгуулиар нэр дэвшиж буй нам эвслийн зардлын дээд хэмжээг Сонгуулийн Ерөнхий хороо тогтоодог байсан. Тэгвэл энэ удаад Үндэсний аудитын газар тогтоох тухай хуульд заасан. Тиймээс өнөөдөр зардлын дээд хэмжээг олон нийтэд зарлаж байна. Тус газраас сонгуульд нэр дэвшиж байгаа нам, эвсэл тус бүрийн зарцуулах зардлын дээд хэмжээг 3,4 тэрбум төгрөгөөр тогтоожээ.

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна