Алехандро Иннариту ялгаварлан гадуурхалтыг шүүмжлэв

2016 оны 2 сарын 29

Цахим ертөнцөд хүлээлт үүсгээд байсан нөгөө хүн эцсийн эцэст анхны Оскараа авч, шүтэн бишрэгчдээ баярлуулав. Кино сонирхогчдын таамаглаж байсанчлан “Revenant” найруулагч Алехандро Иннариту, гол дүрийн жүжигчин Леонардо Ди  Каприод шилдэг шагналыг авчирлаа. Титаник киноноос хойш үзэгчдийн танил болсон Леонардо Ди Каприо анх удаа Оскарын шагнал авч байгаа бол Мексикийн найруулагч Алехандро Иннариту Оскарын шилдэг найруулагчийн шагналыг хоёр жил дараалан авч байгаа юм.  Тэрбээр өнгөрсөн жил Birdman киногоор шилдэг найруулагч болсон билээ. Шагнал авахдаа хэлсэн үгэндээ тэрбээр “Би маш азтай байлаа. Харамсалтай зарим хүмүүст ийм аз тохиосонгүй. Гэхдээ арьсны өнгө, үсний урт богинотой ялгаагүй болох өдөр ирнэ гэж найдаж байна. “ хэмээн хэтэрхий цагаан Оскарыг шүүмжлээд авсан юм.

Оскарын наадамд хоёр жил дараалан нэг ч хар арьст уран бүтээлчийн нэрийг дэвшүүлээгүйгээс болж цахим ертөнцөд Оскар хэтэрхий цагаан байна гэдэг хэл ам гарсан бөгөөд 88 дах удаагийн Оскарын наадмыг бойкотлох тухай яриа ч гарсан билээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна