Японы эзэн хааны бие тавгүйрхжээ

2016 оны 2 сарын 29

 

Японы эзэн хаан Акихито ханиад хүрснээс бие нь тавгүйрхжээ. Өдгөө 82 настай Акихито өнгөрсөн амралтын өдрүүдэд өндөр халуурч, бие нь сульдсан тул даваа гаригийн /II.29/ ажлаа цуцалсан байна. Японы эзэн хаан Акихито ордондоо амарч, сувилуулж байна хэмээн “Kyodo” агентлагт мэдээлжээ. Насан өндөр болсон эзэн хаан Акихитог хунтайж Нарухито залгамжлах аж. Нарухито хунтаж өдгөө 56 настай.

 

Акихито хаан дэлхийн II дайны үеийн зовлон шаналлыг мартахгүй байхыг үргэлж сануулдаг бөгөөд Азийн бусад орнуудтай харилцаагаа сайжруулахыг эрмэлздэг нэгэн юм. Түүний өмнөх эзэн хаан Хирохитогийн үед Япон улс дэлхийн II дайнд оролцож, Азийн хөрш орнуудад эзлэн түрэмгийлэл явуулж байв.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна