Татварын буцаан олголтыг өгөх захирамж гаргалаа

2016 оны 2 сарын 29

Нийслэлийн Засаг дарга “Татварын буцаан олголтын тухай”  А/155 дугаар захирамж гаргалаа. Тус захирамжаар хуулийн дагуу татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдах иргэдийн материалыг хүлээн авч, бичиг баримтын бүрдлийг шалган, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг баталгаажуулан ирүүлэхийг нийслэлийн Татварын газарт даалгасан байна. Түүнчлэн нийслэлийн 2016 оны төсөвт тусгагдсан, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод олгохоор батлагдсан 26,500,000,000 /хорин зургаан тэрбум таван зуун сая/ төгрөгийг нийслэлийн Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн жагсаалтын дагуу татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй арилжааны банкуудаар дамжуулан, банкуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр татвар төлөгчдөд олгохыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна