Дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ 14 дараалан улсын аварга боллоо

2016 оны 2 сарын 29

Самбо бөхийн 2016 оны УАШТ Монголын үе үеийн алдартнууд төрөн гарсан Спортын төв ордны дэвжээнд болж, тэмцээний -100 кг жинд анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Баянзүрх дүүрэг "Женко" клубын тамирчин Б.Ариун-Эрдэнэ Монгол Улсын аварга цолыг 14 дэх удаагаа хүртлээ. Тэрбээр шигшээ барилдаанд "Алдар" спорт хорооны Б.Амбасалмааг ялж, түрүүлсэнээр 2002 оны УАШТ-ээс хойш тасралтгүй улсын аваргад түрүүлсэн түүхэн амжилтын эзэн болжээ.

Б.Ариун-Эрдэнэ 2005 онд Казахстаны Астанагийн дэмжээнээс самбо бөхийн Дэлхийн аваргын алтан медаль хүртэж, Ази тивиийн тэргүүн бөхөөр шалгарч байсан юм. Бөхийн бүхий л төрлөөр 26 жил хичээллэсэн тэрээр Монгол улсынхаа нэрийн өмнөөс олон тэмцээн оролцохдоо жүдо бөхөөр Ази тивиийн аварга, Дэлхийн цомын аварга, Жиү Жицү бөхөөр Дэлхийн аварга цолыг хүртэж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна