Эрх баригч нам парламентын сонгуульд ялагдав

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Эрх баригч нам парламентын сонгуульд ялагдав

© AP Photo/Peter Morrison

 

Ирландын ерөнхий сайд Энда Кенни парламентын сонгуульд  эрх баригч эвсэл ялагдсаныг зарласан тухай Agence France-Presse мэдээлэв.

 

"Фине гэл (өөрийнх нь толгойлдог эвсэл) ба лейбористууд ялахгүй нь тодорхой боллоо. Саналын бүх хуудас тоологдтол засгийн газар байгуулах ямар хувилбарууд гарч ирэхийг хүлээх хэрэгтэй болж байна” гэж тэр мэдэгдсэн байна. Эксит-поллын мэдээний дагуу барууны төвийн Фине гэл 26,1%, либерал-консерватив  Фианна фойл 22,9%, Лейборист нам 7,8% саналыг тус тус авсан бөгөөд ямар ч нам нь парламентын олонх болж чадаагүй ажээ. Баасан гаригт явагдсан сонгууль нь Ирландын доод танхимын депутатуудыг сонгосон ба шинэ танхим гуравдугаар сарын 10-наас ажлаа эхлэх ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж