Гудамжинд шүлсээ хаявал 5000 төгрөгөөр торгоно

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Гудамжинд шүлсээ хаявал 5000 төгрөгөөр торгоно

Эрүүл ахуйн тухай хууль шинэчилсэн найруулгаар өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна. УИХ-ын 1998 оны тавдугаар сарын 7-ны өдрийн чуулганаар Ариун цэврийн тухай хуулийг баталж байсан. Үүнээс хойш таван удаа нэмэлт өөрчлөлт оруулж, Эрүүл ахуйн тухай хууль болгон нэрийг нь өөрчилсөн байдаг.

Уг хуулийн шинэчлэн найруулгад  гудамжинд шүлс, нус цэрээ хаясан тохиолдолд 5, 000-1,000,000 төгрөгөөр торгох заалт орсон байна. Уг заалтыг хэрэгжүүлэх журам тун удахгүй батлагдах төдийгүй олон нийтийн хамтын ажилтны идэвхтэн, цагдаагийн албан хаагчид сайн дурын ажилтан хяналт тавих аж. Холбогдох байгууллагаас уг хуулийг хэрэгжүүлэх журам батлахдаа зөвхөн торгоод өнгөрөх биш зөрчил дутагдал дахин гаргахгүй байх үүднээс шүлс, нус, цэрээ арилгуулах, ухуулга сурталчилгаа хийхээр төлөвлөөд байгаа аж.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж